Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 3-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 3-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 3-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 0.6-1.8 градус дулаан, бусад сумдад -0.3-7.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 15, Тоорой, Даривт 14, Халиунд 13, Шарга, Хөхморьтод 12, Бигэрт 11, Жаргалан, Төгрөгт 10 градус дулаан, бусад сумдад 6-8 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт -20, Эрдэнэд -19, Цогтод -18, Цээл, Чандмань, Гуулинд -17, Есөнбулаг, Бугат, Тонхил, Даривт -16, Тайширт -14 градус хүйтэн, бусад сумдад -8-12 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 4-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 34, Бигэрт 31, Тооройд 30, Цээл, Чандманьд 29, Шарга, Даривт 28, Бугат, Эрдэнэд 27, Баян-Уул, Тонхил, Есөнбулаг, Хөхморьтод 26 градус дулаан, бусад нутгаар 14-22 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Дэлгэрт -22, Эрдэнэ, Чандманьд -21, Бугат, Есөнбулагт -19, Дарив, Тонхил, Гуулин, Цээл, Цогтод -18, Тайширт -15, Алтайд -14 градус хүйтэн, бусад сумдад -9-13 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд Халиунд 1.3 мм, Есөнбулагт 0.9 мм, Төгрөгт 0.3 мм, Тонхил, Дэлгэр, Цээл, Чандмань сумдад 0.0 мм хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Тонхилд 21 м/с, Есөнбулөн, Алтай, Тооройд 19 м/с, Цээл, Хөхморьтод 18 м/с, Цогтод 17 м/с, Эрдэнэд 15 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ арав хоногт мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Цасны мэдээ: 2024 оны 3-р сарын 21-ний байдлаар сумын төвд хийсэн хээрийн цасны хэмжилтээр Дэлгэрт 2 см, Цогт, Есөнбулагт 0 см зузаан цастай, 4-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /